Бидний тухай

Бидний тухай
“Тод-Эйч” Хүүхдийн өсөлтийн клиник нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсдаа хамгийн анхны өсөлтийн клиник юм. Манай эмнэлэг нь хүүхдийн өсөлт бойжилттой холбоотой бүхий л үзлэг оношилгоог сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан хийх бөгөөд тухайн оношилгооны хариунд тулгуурлан хүүхэд бүрт тохирсон өсөлтийн цогц эмчилгээг хийх нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн манай эмнэлэг нь БНСУ-ын өсөлтийн нарийн мэргэжлийн эмнэлгүүд болон үсний эдийн хорт хүнд металл, эрдэс минералын оношилгооны мэргэжлийн байгууллага болох "Medinex Co..Ltd" -тай хамтран ажиллаж байна. Та манай эмнэлэгт хандсанаар хүүхдийнхээ биеийн ерөнхий хөгжлийг тодорхойлохын зэрэгцээ нарийвчилсан үзлэг оношилгоо, шинжилгээний тусламжтайгаар хүүхдийнхээ өсөлтийн үе шатыг тодорхойлж өсөлтөд нь сөрөг нөлөө үзүүлэгч хүчин зүйлүүдийг эрт үед нь олж илрүүлэх бололцоотой.
Ингэснээр өөрийн хүүхдэд тохирох өсөлтийн эмчилгээг хийлгэх, Зөвлөгөө мэдээлэл авч өөрийн хүүхдээ өв тэгш бие бялдартай ӨНДӨР ХҮН болгон төлөвшүүлэхэд чухал алхам болох болно!
“Тод-h” Хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгт хүүхдийн өсөлтийн цогц оношилогоо хийгдэж байна :
Манай эмнэлэг нь Монголдоо цор ганц хүүхдийн өсөлт бойжилттой холбоотой бүхий л үзлэг оношилгоог цогцоор нь хийж байгаа бөгөөд хүүхдийн өсөлтийг үнэлэх, өсөлтийн хоцрогдлыг оношлох чиглэлд өндөр хөгжилтэй улс орнуудад өргөн ашиглаж буй оношилгооны аргуудыг эх орондоо нэвтрүүлэн нуташгуулж ажиллаж байна. Үүнээс зухас дурьдвал өсөлтийн зоны оношилгоо, Үсний эдийн хорт хүнд металл, эрдэс минералын оношилгоо, Амьдралын хэв маяг дадал зуршлын оношилгоо, өсөлтийн дааврын оношилгоо эмчилгээ зэрэг юм.
"Хүүхдийн сэргээн засах төв"-ийг нээн ажиллуулж байна :
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан "Хүүхдийн сэргээн засах" эмнэлгийн хүрэлцээ туйлын хангалтгүй байдаг. Иймд манай "Тод-Эйч" Хүүхдийн өсөлтийн клиник эмнэлгийн зүгээс 10 жилийн ойгоо угтан хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлгүүдээс анхдагч болж "Хүүхдийн сэргээн засах" төвийг нээн ажиллуулаад байна.
Бага насны хүүхэд буюу 0-6 насны хүүхдүүдэд дараах сэргээн засах эмчилгээ үйлчилгээг хийн үйлчилж байна.
Үүнд :
🎈Хүүхдийн сэргээн засахын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө
🎈ХӨДӨЛГӨӨН засал эмчилгээ
🎈ХӨДӨЛМӨР засал эмчилгээ
🎈ИЛЛЭГ бариа засал эмчилгээ
🎈СЭТГЭЛ ЗҮЙН зөвлөгөө
🎈Сэргээн засах БАГАЖ АППАРАТЫН эмчилгээ зэргийг ЦОГЦООР нь хийн үйлчилж байна.
Байгууллагын бүтэц
