Тод-Эйч хүүхдийн өсөлтийн клиник

Манай “Тод-Эйч” Хүүхдийн эмнэлэг нь Монголдоо цор ганц хүүхдийн өсөлт бойжилттой холбоотой бүхий л үзлэг оношилгоог цогцоор нь хийж хүүхэд бүрийн онцлогт тохирсон өсөлтийн эмийн болон эмийн бус эмчилгээг хослуулан хийж байна.
ҮЙЛЧИЛГЭЭ

Биеийн бүтцийн оношилгоо

Энэхүү оношилгоо нь хүүхдийн өсөлтийг үнэлэх хамгийн үндсэн оношилгооны арга бөгөөд тухайн хүүхдийн өндөр ба биеийн жингийн муруйг тодорхойлж үеийн хүүхдүүдтэй харьцуулахад өсөлт бойжилт ямар байгааг харуулж өгдөг. 
Мөн хүүхдийн биеийн жинд эзэлж буй булчин болон өөх тосны масс, Усны хэмжээ зэрэг бодисын солилцооны чухал мэдээллүүдийг оношлон харуулдаг. 
🎈Хүүхдийн бие дахь "Усны хэмжээ"
🎈Хүүхдийн "Биеийн жин" ба "Биеийн жингийн индекс" 
🎈Өөхний масс буюу өөхлөлт таргалалтын түвшин 
🎈Хүүхдийн зохих өндөр,  ба биеийн жин
🎈Булчингийн масс ба булчингийн хөгжил...


Үсний эдийн хорт хүнд металл, эрдэс минералын шинжилгээ

❗️Манай улсын хувьд, Ялангуяа Улаанбаатар хот агаар болон хөрсний бохирдол хамгийн өндөр хотуудын тоонд орж байна. Агаар, ус, хөрсний бохирдлын хор уршиг хамгийн түрүүнд бага насны хүүхдүүд дээр тусдаг бөгөөд энэ нь ХОРТ ХҮНД МЕТАЛЛЫН архаг хордлого, үүнээс үүсэлтэй чухал хэрэгцээт эрдэс минералуудын дутагдлаар илэрч байдаг.

🧬Хорт хүнд металлын хордлого нь хүүхдийн бодисын солилцоог саармагжуулж чухал хэрэгцээт эрдэс минералуудын дутагдалд оруулдаг бөгөөд ингэснээр ӨСӨЛТИЙН ХОЦРОГДОЛ үүсгэх нэгэн ГОЛЛОХ ШАЛТГААН болж байдаг. 
🥼Манай эмнэлэг нь БНСУ-ын "Мединэкс" компанитай хамтран 2014 оноос хойш хүүхдийн үсний эдээс ХОРТ ХҮНД МЕТАЛЛ болон ЭРДЭС МИНЕРАЛ тогтоох шинжилгээг хийж ирсэн юм. Шинжилгээний хариуд тулгуурлан ямар төрлийн эрдэс шим тэжээлийг нэмэлтээр хэрэглэх, Хорт хүнд металлын хордлого тайлах эмчилгээ хийх шаардлагатай эсэх мэдээллийг мэдэх бололцоог олгодог хүүхдийн өсөлтийн дэвшилтэт оношилгоо эмчилгээний арга юм.

Өсөлтийн зоны оношилгоо

Өсөлтийн зоны оношилгоо буюу ясны нас тодруулах оношилгоо гэж нэрлэгддэг энэхүү оношилгооны арга нь хүүхдийн гар сарвууны рентгэн зураг дээр тулгуурлан өсөлтийн зоны бэхжилтын түвшинг тодорхойлж цаашид хүүхэд хэдэн жилийн хугацаанд хэдэн см өсөх боломжтойг урьдчилан тодорхойлдог өсөлтийн хамгийн чухал оношилгооны арга юм. 
Мөн тухайн хүүхдийн өсөлтийн зон хаагдсан эсэхийг шалгах зорилгоор ч өргөн хийгддэг оношилгооны арга юм.

🎈Хүүхдийн өсөлтийн зоны "Рентген оношилгоо"
🎈Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, тайлбар 
/Шаардлагатай тохиолдолд цусаар шинжилгээ өгнө/

Хүүхдийн сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө

Хүүхэд эрүүл зөв өсөж бойжиход сэтгэл зүйн байдал маш их нөлөөтэй байдаг. Сэтгэл санаа тогтворгүй байх, айдас түгшүүр өндөр байх зэрэг нь хүүхдийн өсөлтөд шууд бусаад нөлөөлж байдаг бөгөөд цаашид өөртөө итгэлтэй бие хүн болон төлөвших үйл явцад хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг юм. 

Иймд манай эмнэлэг нь мэргэжлийн хүүхэд, гэр бүлийн харилцаагаар мэргэшсэн сэтгэл зүйчийг тогтмол ажилуулж хүүхэд бүрд сэтгэл зүйн оношилгоог хийн холбогдох зөвлөгөө мэдээллийг өгөн ажиллаж байна. 

Өсөлтийн цогц оношилгоо

🎈Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
🎈Үсний эдийн хорт хүнд металл, эрдэс минералын оношилгоо
🎈Лабораторийн шинжилгээ 
(Өсөлтийн даавар, Бамбайн даавар гэх мэт...)
🎈Ясны нас тодорхойлох оношилгоо буюу өсөлтийн зоны оношилгоо 
🎈Биеийн бүтцийн оношилгоо
🎈Рентген оношилгоо(Толгой, Сээр нуруу)
🎈Амьдралын хэв маяг, Дадал зуршлын оношилгоо
🎈Хүүхдийн сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө
🎈Хүүхдийн хоол шим тэжэээлийн оношилгоо, зөвлөгөө

Хүүхдийн сэргээн засах төв

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан "Хүүхдийн сэргээн засах" эмнэлгийн хүрэлцээ туйлын хангалтгүй байдаг. Иймд манай "Тод-Эйч" Хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг нь 10 жилийн ойгоо угтан хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлгүүдээс анхдагч болж "Хүүхдийн сэргээн засах" төвийг нээн ажиллуулаад байна. 
0-6 насны хүүхдэд дараах сэргээн засах эмчилгээнүүдийг хийж байна. 
Үүнд : 
🎈Хүүхдийн сэргээн засахын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө 
🎈ХӨДӨЛГӨӨН засал эмчилгээ 
🎈ХӨДӨЛМӨР засал эмчилгээ 
🎈ИЛЛЭГ бариа засал эмчилгээ 
🎈СЭТГЭЛ ЗҮЙН зөвлөгөө 
🎈Сэргээн засах БАГАЖ АППАРАТЫН эмчилгээ зэргийг ЦОГЦООР нь хийн үйлчилж байна.
Хайх